Нийгэм

НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийн талаар өнөөдөр /2026.09.11/ танилцуулж байна. Нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, түгжрэлийг сааруулах хүрээнд олон төсөл хэрэгжиж буй. Үүнийг эрэмбэлхэд нэгдүгээрт, ТЭЦ-5 эрэмбэлэгджээ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барихаар өнгөрсөн хавар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Нийтдээ 658.6 сая ам.долларын өртгөөр босно. Төлөвлөснөөр 2028 онд ашиглалтад
оруулах юм. ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангахаар төлөвлөгдсөн юм. Тэгвэл хэрэгжүүлэх шаардлагатай төслийн хоёрдугаарт олон түвшний уулзвар, гуравт, дүүжин тээвэр, дөрөвт, "Сэлбэ хот" орон сууцжуулалт жагсчээ.