Нийгэм

СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хурц үнэр тархаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд иргэдээс өргөдөл, гомдол иржээ.

Гомдлын мөрөөр нөхцөл байдлыг газар дээр нь бодитой тогтоох, хурц үнэрийн эх үүсвэр,шалтгааныг тодорхойлох зорилгоор тус яамны Байгаль орчны улсын хяналтын газархолбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран суманд ажиллаж байна