Нийгэм

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартаа хэрэгжүүлж буй шинэчлэлийн “Бодлого 139”-ийг танилцуулах өглөөний уулзалтаа УБЦТС ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудын төлөөлөлтэй хийлээ.

Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа УБЦТС ТӨХК-ийн удирдлага хамт олныг өнгөрөгч наймдугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан олон улсын томоохон арга хэмжээ болох НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах өндөр хариуцлагатай ажлыг нэр төртэйгөөр хийж гүйцэтгэснийг онцлон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, гар бие оролцон ажилласан зарим ажилтанд Эрчим хүчний яамны шагналыг гардууллаа.