Нийгэм

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын эхний 7 хоногийн Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг. Тодруулбал, эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд санаачлан орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг д иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нартаа уриалж байна.