Нийгэм

ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ, STARLINK ТӨХӨӨРӨМЖТЭЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ, STARLINK ТӨХӨӨРӨМЖТЭЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгцээ өндөр, зорилтот бүлгийн 80 сумын эмнэлэгт туулах чадвар сайн, “Старлинк”интернэтийн төхөөрөмжөөр тоноглогдсон автомашин олгохоор боллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд тус бүр 230 сая төгрөгийн үнэтэй эхний 26 түргэний машиныг орон нутгийн эмнэлгүүдэд /2026.09.23/ хүлээлгэн өгчээ.

Энэхүү автомашинууд нь “Land Cruiser 78” загварынх юм байна. Эдгээр автомашинууд нь яаралтай тусламжийн үед ашиглах иж бүрэн тоноглолтой бөгөөд бартаа, цас шавар зэрэг хүнд нөхцөлд зорчих боломжтой, өндөр чадалтай тоног төхөөрөмжтэй аж. Мөн түүнчлэн 2027 онд АХБ-ны санхүүжилтээр 37 эмнэлгийн барилгыг шинээр байгуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.