Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн нутаг дэвсгэр дэх “Бүсийн гол” гэдэг газарт ОХУ-ын талаас есдүгээр сарын 15-нд орж ирсэн ойн түймрийг өнөөдөр /2026.09.25/ 09:30 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Түймрийн голомтод ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэж, түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Алба хаагчид дөрвөн бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 80 орчим га талбай өртсөн байна.