Нийгэм

"ОХУ, БНХАУ-ААС БЕНЗИН АЧСАН ВАГОН ИРЖ ЯВАА ТУЛ БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН БОЛНО"

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 105 ШТС-д 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 812 тонн АИ-92 шатахуун түгээсэн байна. Мөн Улаанбаатарын хэмжээнд 9720 тонн шатахууны нөөц байна. Энэ сард ОХУ-аас авах ёстой захиалгын хэмжээ 18 мянган тонноор дутуу байна.

БНХАУ-аас 8000 тонн шатахуун захиалж авсан бөгөөд одоогоор Замын-Үүдэд шилжүүлэг хийж байна.

ОХУ-аас ачигдаж буй бензиний хэмжээ зарим өдөр багассан учир нөөц хангалттай өсөхгүй асуудал байсан. Бид албаныхантай холбогдож, шатахууны ачилтыг нэмэгдүүлэх хүсэлт өгсөн. Үүний дагуу ердийн үеийнхээс хоёр дахин их хэмжээний бензин ачсан вагонууд хилийн чанадаас ирж байгаа тул ирэх өдрүүдэд бензиний нийлүүлэлт хэвийн болж эхэлнэ гэв.

​