Нийгэм

НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙГ СУНГАЖЭЭ

НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙГ СУНГАЖЭЭ

Налайх–Офицеруудын ордон чиглэлд оройн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэн, сүүлийн автобусны цагт өөрчлөлт оруулжээ.Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос 7 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг байсан бол гурван автобус нэмж үйлчилгээнд явуулдаг болсон байна. Сүүлийн автобус 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилж, 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад очихоор зохицуулалт хийжээ. Тус чиглэлийн нийтийн тээвэрт том хүн 1,000, хүүхэд 200 төгрөг төлж, гурван удаа дамжин суух

боломжтой байна.