Нийгэм

Ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

Ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” Увс аймагт ажиллаж байна.  

Ажлын хэсэгт ОБЕГ,МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж, цартахалаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулж байгаа юм.

Мөн Эрүүл мэндийн байгууллага, ажиглах байр, Хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдалтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.