Нийгэм

Токиогоос ирсэн 266 иргэн шинжилгээнд хамрагдаагүй

Токиогоос  ирсэн  266  иргэн шинжилгээнд хамрагдаагүй
  Токио- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц    өнөөдөр 15:40 цагт   Улаанбаатарт газардлаа. Тус нислэгээр нийт 266 зорчигч, нисэх багийн 7 гишүүн ирлээ. Дамжин нислэгээр ирсэн 55 иргэн энэ онгоцонд багтсан. Японы тал вирусийн шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй учраас 266 зорчигч шинжилгээнд хамрагдаагүй. Иймээс эрсдэл өндөртэй гэж үзэж байгаагаа Улсын онцгой комиссын шуурхай штабаас   зарлалаа.
Эхний ээлжинд    сэжигтэй  хоёр  тохиолдолтой  иргэнийг  онгоцны арын хаалгаар  гаргаж ХӨСҮТ- рүү шилжүүллээ.
Тусгай үүргийн онгоцыг хүлээн авахад 126 албан хаагч оролцсон.   Цагдаа, онцгой, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Авто тээврийн үндэсний төвд үйлчилгээ үзүүлдэг компаниуд, мөн сувилал, зочид буудлаар үйлчилгээ үзүүлж байгаа  хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна