Нийгэм

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авлаа

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авлаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа өчигдөр /2020.07.02/ хийгдлээ. БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш биеийн халуунтай сэжигтэй 2 тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.