Нийгэм

Зургаан орноос 165 иргэн эх орондоо ирлээ

Зургаан орноос 165 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр 6 улсаас 165 иргэн ирж байгаа бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.