Нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 13. Санчир гараг. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,туулай, морь, бич,тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.