2010 оны 4 сарын 14-нд Ерөнхийлөгчийн 63-р зарлигаар Монгол улс үндэсний мод тарих өдөртэй болсон. Дэлхийд ийм өдрийг анх Еврейчүүд санаачилжээ. Монгол улс Үндэсний мод тарих өдөртэй болсон 53 дахь улс гэнэ. Ковид 19-ийн онцгой нөхцөл байдалтай энэ үед бид өөрсдийн хэмжээндээ энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ жил үндэсний мод үржүүлгийн компаниуд борлуулалт сайтай байгаагаа ярьж бна.
"Мод модлог ургамлын үржүүлэг" компанийн захирал Ж.Батундрах: "Аав ойн инженер хүн. Бид 30 гаруй жил модны үрсэлгээ, худалдаа хийж бгаа. 15 төрлийн модны үрсэлгээ хийдэг. Хүмүүсийн мод тарих, талбайгаа тохижуулах хандлага эрс нэмэгдсэн. Энэ жил коведоос болоод Хятадаас мод орж ирэхгүй, дотоодын мод борлуулалт сайн байна. Манай компани байнгын үйлчлүүлэгчтэй, ихэнхи модоо борлуулж дуусаад байна. Мод үржүүлэх ажил амаргүй, үрээ тариад 2-3 жил болж байж борлуулах хэмжээнд хүрнэ. Олон жилийн хөдөлмөр. Гэтэл зарим нь ойлгохгүй ийм жижигхэн гэх зэргээр голдог. Суулгац жижиг тусмаа дасан зохицох чадвар сайн байдаг. Гол нь модныхоо үндэсийг гэмтээлгүй авч суулгах, сайн усалж арчлах хэрэгтэй. Арчилгааг тогтмол хийж байж сайн ургана. Тарихдаа ч мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авах хэрэгтэй" гэлээ