Нийгэм

Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна

Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна
КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай байдаг. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж тогтмол тандалт хийж байна.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ нь НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд “Байгууллагад суурилсан идэвхтэй тандалт”-ыг зохион байгууулж байна.

Энэ ажлын хүрээнд дүүргийн онцгой комисс, эрүүл мэндийн газар, ДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, зах, худалдааны төвийн удирдлагууд хамтран ажил, үйлчилгээгээ явуулж буй 32 байгууллагын 5974 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамрууллаа.


Цаашид НЭМҮТ-ийн КОВИД-19 өргөжүүлсэн тандалтын багийн зөвлөмжийн дагуу дүүргийн онцгой комисстой хамтран олон хүн цугладаг байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудыг долоо хоног бүр шинжилгээнд хамруулж, тогтмол тандалт хийх юм.