Нийгэм

ХӨСҮТ-д эмчлүүлж буй 2 хүний биеийн байдал хүнд байна

ХӨСҮТ-д эмчлүүлж буй 2 хүний биеийн байдал хүнд байна

2020 оны тавдугаар сарын 11-ний байдлаар Монгол Улсад коронавируст "COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 14 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 28 хүн эмчилгээнд хамрагдаж буй юм. ХӨСҮТ-д эмчлүүлж өвтчөнүүдээс хоёр хүний биеийн байдал хүнд байна.

2020 оны тавдугаар сарын 10-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 107 шинжилгээ (PCR) хийжээ.Тодруулбал, ХӨСҮТ болон нийслэлийн ажиглах байрууд, мөн Дорноговь, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 82 хүний давтан шинжилгээ, "Алтанбулаг" боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст 2-3 удаагийн давтан шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-д нийт 107 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Улсын хэмжээнд ажиглалтын байруудад нийт 986 хүн тусгаарлагдаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам