Нийгэм

ШУУРХАЙ МЭДЭЭ: БЗД-ийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтооно

ШУУРХАЙ МЭДЭЭ: БЗД-ийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтооно

БЗД-ийн 17 дугаар хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ны 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг авч байгаа тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.

17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШЛУУД:

БАЙНГЫН 4 ЦЭГ:

  • 79-р сургуулийн 1-р байр
  • 17-р хорооны иргэд нийтийн танхим
  • 21-р худаг
  • Өргөн гудамжны “баян” дэлгүүр

Мөн явуулын 6 цэг ажиллаж 08.30-18.30 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авч байна.