Гадаад мэдээ

УНГАР УЛС ОРОСООС ГАЗРЫН ТОС ХУДАЛДАН АВАХАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

УНГАР УЛС ОРОСООС ГАЗРЫН ТОС ХУДАЛДАН АВАХАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ
Унгар улсад болсон парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний Тиса намын удирдагч Петер Мажар цаашид Оросоос газрын тос үргэлжлүүлэн худалдан авах хүсэлтэй байгаагаа   мэдэгджээ.
Петер Мажар мөн түүний засгийн газар Украинд олгох 90 тэрбум еврогийн Европын Холбооны зээлийг санхүүжүүлэхэд оролцохгүй байх өмнөх засгийн газрын шийдвэрийг өөрчлөх нь утгагүй зүйл гэж үзэж байгаагаа онцолжээ.
Ням гарагт болсон бүх нийтийн сонгуулиар Унгарын Сонгуулийн төв хорооны мэдээллээр нийт саналын 98,9 хувийг тоолсны дараах байдлаар “Тиса” нам парламентад 199 суудлаас 138 суудал, Виктор Орбаны “Фидес” нам, Христийн ардчилсан ардын намын эвсэл 55 суудал, хэт барууны “Бидний эх орон” хөдөлгөөн 6 суудал авах нь тодорхой болжээ.