Улс төр

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт

УОК-ын Ажлын хэсгийн хуралдаан Шадар сайд С.Амарсайханы албан өрөөнд боллоо. Тус хуралдаанаар  2021 оны 02 сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр тогтсон бүх нийтийн хатуу хөл хорионы хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг  зохион байгуулахтай холбогдуулан доорхи нэр бүхий 14 салбарын ажил үйлчилгээг  тусгай горимын дагуу явуулах саналыг боловсруулан  Монгол Улсын Засгийн газрын  хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН
ЭТГЭЭДИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

1.  Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага

2.  Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа

3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа  /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

11. Банкны цахим болон автомат тооцооны машин

12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

14. Оршуулгын үйл ажиллагаа