Улс төр

“Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчилж батлав

“Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчилж батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт болж, “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчилж, “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” болгон өөрчилж батлав. Ингэснээр сангийн хөрөнгийн зарцуулалтад тавигдах хяналтыг чангатгаж, үр дүнг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

2017-2019 онд нийт 180 төслийг хүлээн авч, шаардлагад нийцсэн 66 төслийг хэрэгжүүлсэн байна. Сангийн хөрөнгийг үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг сайжруулах зорилгоор чөлөөт болон жудо бөх, байт харваа, таеквондогийн шигшээ багт гадаад дасгалжуулагчдыг тодорхой хугацаагаар ажиллуулах зэрэг зарцуулжээ.