Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.04.08/ 11.30 цагт цахимаар хуралдахаар болжээ. Энэ хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр /2021.04.07/ ЭМЯ-наас хатуу хөл хориог 28 хоногоор тогтоох шаардлагатай гэсэн саналыг оруулсан.
Засгийн газар холбогдох албаныханд уг асуудлаар сайтар ярилцах чиглэлийг өгсөн юм. Энэ дагуу УОК хуралдаж, тодорхой шийдвэр гарган Засгийн газарт танилцуулна. Бид хуралдаанаас гарсан мэдээллийг эргэн хүргэнэ.