-ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:
-Өчигдөр 554 хүнээс халдвар илэрч, 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харамсалтай нь нэг хүн нас барсан. Ингэснээр халдварын улмаас нас баралт нийт 18 боллоо. Сүүлийн 24 цагт нийт 11116 хүнд шинжилгээ хийхэд 554 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 12780 боллоо.
Сүүлийн 24 цагт илэрсэн 554 тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10544 болсон. Харин 102 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан. Харин нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн.