Нийгэм

"1,000 инженер" хөтөлбөрийн хүрээнд 112 оюутан Японд сурах эрхээ аваад байна

"1,000 инженер" хөтөлбөрийн хүрээнд 112 оюутан Японд сурах эрхээ аваад байна
Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. 
Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1,000 инженер бэлтгэх юм. Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангана гэж тооцоолж байгаа юм.
энэ төслийн гол зорилго нь Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.
2021 оны 3 дугаар сарын байдлаар Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 479, магистр, доктрын хөтөлбөрт 114 хүн хамрагдаж. Төслийн хүрээнд Японд төгсөөд ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь ажлын байртай болсон бол үлдсэн  хувь нь дараачийн шатанд дэвшин суралцаж байгаа юм. 
 Энэ оны тухайд 112 оюутан Японд сурах эрхээ аваад байна. Тэдний төлөөлөлд батламж гардуулж өгчээ. Бусад элсэгчид арга хэмжээнд цахимаар оролцсон юм. Энэ оны элсэгчдийн 28 нь Коосэн хөтөлбөр, 73 нь бакалаврын хамтарсан хөтөлбөр, 1 оюутан магистр, 10 хүн докторын хөтөлбөрт хамрагдана гэж БШУЯ-наас мэдээллээ.