Гадаад мэдээ

УКРАИН БОЛГАР УЛСТАЙ ЗЭВСГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

УКРАИН БОЛГАР УЛСТАЙ ЗЭВСГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Украин улс Болгар улстай 10 жилийн хугацаатай зэвсгийн гэрээ байгуулан энэ улсаас зэвсэг худалдан  авахаар тохирчээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн түүнчлэн Персийн булангийн хэд хэдэн улс оронтой зэвсгийн гэрээ байгуулсан.
Болгар улс нь Европын зэвсэг үйлдвэрлэгч томоохон орнуудын нэг. Украины тал Болгарын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Андрей Гюровын Киевт хийсэн айлчлалын үеэр дээрх тохиролцоонд хүрчээ.
Болгар улс нь НАТО болон ЕХ-ны гишүүн улс орон. Өмнө нь хүйтэн дайны он жилүүдэд коммунист эвсэлд багтан, Зөвлөлтийн стандартын дагуу зэр зэвсэг, зэвсэглэл үйлдвэрлэдэг байжээ.