Гадаад мэдээ

АНУ, ОРОСЫН ТАНКЕРТ КУБА РУУ ГАЗРЫН ТОС ТЭЭВЭРЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

АНУ, ОРОСЫН ТАНКЕРТ КУБА РУУ ГАЗРЫН ТОС ТЭЭВЭРЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талаас Кубад газрын тос нийлүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр Эрх чөлөөний арлын эсрэг Вашингтон түлшний хориг тавьсан ч Оросын нефть зөөвөрлөгч танкерт Кубыг зорих зөвшөөрөл олгосон байна.
Оросын “Анатолий Колодкин” нефть зөөвөрлөгч хөлөг онгоцоор Кубад 100 мянган тонн түүхий нефть хүргэжээ. Оросын танкер Кубын эрэгт “хүмүүнлэгийн ачаа” хүргэсэн талаарх мэдээллийг Кубын Тээврийн яам баталжээ.