Тамхи татах бүртээ та өөрийн биендээ шавьж устгах бодис, жорлон цэвэрлэгч бодис, лааны тосонд ордог бодис мөн бусад хоруудыг шингээж байдаг. Мөнгөө төлөөд авч буй тамхин дээр тань "тамхи таны насыг багасгана, тамхи бэлгийн сулралтай болгоно, тамхи гоо сайхныг гутаана" гэсэн бичгүүд байдаггүй гэж үү? Та тамхи татах бүртээ энэ бичгийг уншдаг ч яагаад? Яагаад гэвэл та "Тамхи татах" өвчнөөр өвдсөн байна. Тэгвэл танд тамхинаас гарах энгийн аргыг эмч нар зөвлөжээ.
Тамхи хэмээх хорт зуршлаа хаяхад хүмүүст ус тус болно гэж Оросын нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, И.М.Сеченовийн нэрэмжит Москвагийн анагаах ухааны их сургуулийн профессор Андрей Демин радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрээр ус нь тамхи татсанаас бие организмд орсон хорт бодисыг угаах төдийгүй, тамхичдад хорт зуршлаа хэрэглэх боломж бүрдүүлэхгүй гэсэн байна. “Гартаа лонх ус барьсан хүн яаж тамхи татах вэ дээ. Тамхи чинь гар оролцож байж татдаг зүйл. Тэгэхээр савтай ус барьж явах хэрэгтэй.” гэж Демин эмч зөвлөжээ. Ус бас толгойн өвчнийг намдаахад туслахаас гадна тамхи хаясны дараа жин нэмэхээс сэргийлж чадна гэжээ.
“Ус ууснаар хүний биеийн бодисын солилцоо түргэснэ. Гэхдээ хийжүүлсэн, калор өндөртэй уснаас татгалзаж, ердийн цэвэр ус л уух хэрэгтэй гэнэ. Усаа хоол идэхээс өмнөхөн уух хэрэгтэй” гэжээ. Тамхи хэрэглэснээр халдвар авах эрсдэл нэмэгдэхийн зэрэгцээ тамхичин хүнд коронавирус илүү хүнд тусна гэж эмч нар мэдээлж байсан юм.