Бид сошиалаар явж байгаа хэн нэгний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна
Даргаа буудсан цэрэг албанаас няцаад байхааргүй, үндэсний бөхөөр хичээллэдэг тамирчин хүү байжээ. Өөрөө цэргийн албанд дуртай, эртхэн хаачихъя гээд сайн дураараа явжээ. Цэрэгт яваад янз янзын дансаар ар гэрээсээ мөнгө их авдаг болж. Тамхи ч татдаггүй, гэрээсээ мөнгө нэхдэггүй хүүхэд байсан болохоор ар гэрийнхэн нь гайхдаг байжээ. Хамгийн сүүлд: “Би сүүлчийн удаа утсаар ярьж байна. За дарга ч ирлээ...” гээд утсаа тасалсан байна. “Сайхан хүүг минь хилийн цэрэг юу болгочихов” гэж аав нь бачимдан сууна. Ээж рүү нь заставаас ярьж “элдэв юм ярьж болохгүй” гэх зэргээр дарамталсан гэнэ.
Энэ далимд нэгэн фэйсбүк ашиглагчийн өчлийг хавсаргав.
Ард Түмний Хүү Ням-Эрдэнэ:
2 цэрэг харуулын даргаа хөнөөчихөөд, галт зэвсэг аваад зугтсан байна. Юунаас болов, яав ийв...
Би өөрөө хилийн цэрэгт алба хаасан хүн. Энэ байдал яагаад үүссэнийг харсан юм шиг л мэдэж байна. Тэд нар чинь 18 19-тэй жаахан хүүхдүүд, сэтгэхүй нь ч бас хар нялхаараа л байгаа, хүүхдүүд хойно тэр аймар том холын юм сэтгэхгүй. Ойр зуур жижиг сажиг л юм бодно.
Би ч бас тэр үед тийм л хүүхэд байсан. Манай ротын дарга байнга архи ууж ирээд, бид нарыг дарамталж зодно. Хүйтэн казармд халуураад хэвтэх ч бас чанга шүү. Дээр нь гэрээт цэргүүд салаа удирдана, бас л дээрэлхэж зодно. Цэрэгт сайн хүн гэж бараг л байхгүй, бүгд л дарамтлана.
Харуулд 7 хоног нэг ахлагч дагаад 4 5 цэрэг аваад явна, юун хил манах, харуулын даргадаа дарамтлуулж зодуулаад таарна. Нөгөө юу билээ, есөн эрүү давуулж байгаа юм шиг л...
Заримдаа ч, "энд нэгэнт ялгаагүй зодуулж байгаа юм чинь энэ мууг цохиод унагачихдаг юм билүү, анги дээр очоод алуулвал алуулна л биз" гэж бодно, бүүр уур хүрэхээр "энэ мууг нухчихаад гэр лүүгээ гүйчихдэг юм билүү" ч гэсэн бодол төрдөг байсан. Хүүхдийн л бодол шдээ. Одоо бодохнээ инээд хүрэх шиг...
Гэхдээ тэр 2 хүү миний боддог байсныг бодитоор хийчихжээ. Одоо айсандаа хаа нэгтээ зугтаж яваа байх. Ишшш нялх амьтад юу хийснээ мэдэхгүй л яваа даа. Одоо бөөн сүр болж цэрэг цагдаа хамтарч ирээд барина. Ял өгнө, насаар нь шоронд хатаана. Ямар ч яриа хөөрөө байхгүй. Ойлгомжтой.
Өөрсдөө болохоороо цэрэг алчихаад 5 цаас өгөөд, хэн нь яасан нь мэдэгдэхгүй, нам дарж алга болно. Ардын хүүхдүүдийг болохоороо улс орон даяр зарлаад сүржигнэж өгнө. Харж байна уу.
За яахав, та нар айлын нялх хүүхдүүдийг аваачаад дарамтлаад бай, дарамтлаад бай. Олон аавын хүүхдүүд дотор та нарыг нухчих ч нэгэн байна, та нарт зодуулаад үхэх ч нэгэн байгаа. Энэ нэгнээ алж хороодог асуудлыг бүүр ул сууриар нь л засахгүй бол хэзээ ч дуусахгүй.
Монголын зэвсэгт хүчин наад хогийн тогтолцоогоо засаж, хууль дүрмээ өөрчлөөч ээ. Нийгмийн хамгийн гаж, сэтгэцийн өвчтэй юмнууд цугларсан газар. Боловсрол бол бүүр ярилтгүй