Нийгэм

Ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн, автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн, автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Засгийн газрын 45 , 91 дүгээр тогтоол УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэн зарим арга хэмжээний тухай “ захирамж гарлаа Захирамжийг нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар танилцуулсан билээ.
Захирамжаар хязгаарлалт тогтоохгүй худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00 – 21:00 цаг хүртэл тогтоосон.
Мөн хязгаарлалт тогоогоогүй төрийн байгууллага хуулийн этгээдийн ажилтан албан хаагчдын 10 хүртэлх хувийг ажлын газарын үнэмлэх албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихдоо улсын дугаарын сүүлчийн оронг тэгш сондгой тоогоор төгсснөөр тодорхой маршрутын дагуу оролцуулна. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд 4-р сарын 10 , 12 , 14 , 16, 18 , 20 , 22 , 24-нд тэгш 11 , 13 , 15 , 17 , 19 , 21 , 23 , 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.