Дэлхий хамгийн олон тэрбумтан оршин суудаг хотоор Бээжин шалгарсан талаар форбесын тэрбумтнуудын жагсаалтад дурджээ.
Урд хөршийн нийслэлд өнгөрсөн жил 33 тэрбумтан нэмэгдэж нийт тэрбумтнуудын тоо 100 хүрсэн байна.
Энэ нь сүүлийн 7 жилийн турш тэргүүн байрыг эзлэж байсан Нью Йорк хотын тэрбумнуудын тооноос нэгээр илүү үзүүлэлт аж. Хятад улс Ковид-19-ийг богино хугацаанд хяналтандаа оруулсан, технологийн компаниуд нь тэлсэн, хөрөнгийн зах зээлийн өсөлт нь Бээжин хотыг энэ хэмжээнд хүрэхэд түлхэц үзүүлсэн байна.
Бээжингийн хамгийн баян оршин суугч нь "TikTok" видео контент хуваалцах програмыг үүсгэн байгуулагч, түүний толгой компани "ByteDance"-ийн гүйцэтгэх захирал Жан Имин. Түүний хөрөнгийн хэмжээ хоёр дахин өсч 35.6 тэрбум долларт хүрсэн байна.