Гадаад мэдээ

Хунтайж Филипп таалал төгслөө

Хунтайж Филипп таалал төгслөө
 Эдинбургийн бэйс хунтайж Филипп 99 насандаа өөд боллоо.Тэрээр томоохон улсуудын хаад, төрийн тэргүүн, ерөнхий сайд нар чин сэтгэлийнхээ хүндэтгэлийг үзүүлсээр байна.

Испанийн хаан, хатан нар "Эрхэм хүндэт авга ах Филипп" -ийг таалал төгссөнд гүнээ харамсаж эмгэнэлээ илэрхийлж байна хэмээн  Лилибет -т цахилгаан илгээжээ. Европын хаадын гэр бүлийнхний хүндэтгэлээс гадна хамтын нөхөрлөлийн олон улс орны тэргүүлэгчид төрийн хүндэтгэл үзүүлсэн юм.
                    
                                            

АНУ-ын томоохон албан тушаалтнууд түүнд хүндэтгэлээ үзүүлсээр байна. Тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден эмгэнэлээ илэрхийлж, түүний дэлхийн хоёрдугаар дайны алба, байгаль орчны үйл ажиллагаа, буяны үйлсийн талаар сайшаан тэмдэглэж , дурсан яриад : "Тэр дөнгөж 99 настай залуухан хүн байсан …, тэр хэзээ ч өөрийн хурдаа бууруулсангүй" гэжээ.

                                                                    

Хунтайж Филипп нь одоо байгаа Европын хэд хэдэн хааны өрхүүдтэй найрсаг холбоотой байсан бөгөөд тэд ар араасаа эмгэнэлээ илэрхийлсээр байгаа ажээ.Испанийн хаан, хатан хаан Летициа нараас ирүүлсэн цахилгаан утас нь маш сэтгэл хөдөлгөм байсан ба тэрээр "Бид түүнтэй хуваалцсан цаг мөчүүдээ үргэлж дурсан санана. Хааны гэр бүл, Нэгдсэн Вант улсад чин сэтгэлээсээ зүтгэж, өвлөж үлдээсэн өв уламжлалаа бид хэзээ ч мартахгүй" гэж тэд хатан хаанд хэлсэн юм. Харин Шведийн хаан Карл Густаф "тэр манай гэр бүлтэй олон жилийн турш сайн найз байсан, энэ харилцааг бид гүнээ хүндэлдэг" гэж хэлэв. Мөн Нидерландын хааны гэр бүл, хунтайж Филиппийг маш их санаж байгаагаа хэлээд "Тэр бүх амьдралаа Британийн ард түмний сайн сайханд зориулж, олон үүрэг, хариуцлагаа биелүүлсэн. Түүний сэргэлэн, өгөөмөр, үнэнч зан бидэнд мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн." хэмээлээ.Түүнчлэн Голландын хааны гэр бүл хунтайж Филиппийг маш их хүндэлдэг гэдгээ хэлээд "Тэрээр амьдралаа Британийн ард түмэнд зориулж, олон үүрэг, хариуцлагаа нуруундаа үүрч байсан. Түүний сэргэлэн зан нь мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн." гэжээ.