Нийгэм

ЭМЯ: Шинээр 831 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

ЭМЯ: Шинээр 831 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 11 мянга орчим хүнээс шинжилгээ авахад Covid-19-ийн 831 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсан байна. Тодруулбал, 42 нас эрэгтэй, 91 настай эмэгтэй Covid-19 өвчнөөр нас барсан. Монгол Улсад Covid-19-ийн улмаас нийт 22 хүн нас бараад байна. Үүнээс гадна халдвартай 39 настай хүн хорт хавдрын улмаас нас барлаа.