Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангиас харуулын даргаа хороогоод оргосон 2 цэргийг өнөө өглөөний 10 цаг 20 минутад Говь-Алтай аймгийн Алтай сумын Шар сайр гэх газраас барьсан байна. Баривчлах ажиллагааны үеэр ямар нэгэн осол гэмтэл гараагүй. Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан 19 настай Х, Орхон аймаг Баян-Өндөр сумаас татагдсан 19 настай М нар харуулын дарга Г-г АКМ маркийн галт зэвсгээр 3 удаа буудаж амь насыг нь хохироогоод оргож ууланд 2 өдөр бүгж байгаад өнөө өглөө баригдсан байна. Баривчлах ажиллагаа явагдаж байх үед Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан 19 настай Х-ийн ээж нь байлцсан байна.
Нийгэм