![COVID-19-ӨӨР 20 ХҮН НАС БАРЛАА](/uploads/middle/khanlig-mn-img-16181080637.jpg)
Монгол Улсад энэ долоо хоногт хамгийн олон хүн Covid-19 цар тахлын улмаас нас барж, нийт 20 боллоо. Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат хоёрхон ширхэг байгаа энэ нөхцөлд өдөр бүр Covid-19-өөр хүн нас барж байгаа нь санаа зовоож байна. Үүний зэрэгцээ өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол өнгөрсөн гуравдугаар сард гурван оронтой тоонд хүрсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт 500-с буусангүй. тодруулбал,
Даваа гаригт (2021.4.5) 602 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан,
Мягмар гаригт 831 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан,
Лхагва гаригт дөрвөн хүн нас барж, 575 хүнээс халдвар илэрсэн,
Пүрэв гаригт 554 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан,
Баасан гаригт 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан,
Бямба гаригт 689 иргэнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан.