Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангиас харуулын даргаа хороогоод оргосон 2 цэрэгийн нэг болох Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан 19 настай Х нь өөрийн ээжтэйгээ байнга утсаар холбоо барьж байсан байна. Тэдний хоргодож байсан Зөөлөн богд хэмээх газар цасгүй хуурай байсны дээр тэдгээр 2 цэрэг хоол хүнс, усны нөөцгүй байснаас 2 хоногийн хугацаанд өлдөж баривчлах үед биеийн байдал нь сульдсан байдалтай байжээ. Зөөлөн богд гэдэг газрыг бүслэн баривчлах ажиллагааг явуулах үед Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан 19 настай Х-ын ээж, аав, эмээ, өвөө нь бүгд байлцаж хүүтэйгээ уулзсан байна. 2 оргодлыг Говь-Алтай аймгийн төв рүү нисдэг тэргээр авч явжээ Урьдчилсан мөрдөн байцаалтаар Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан 19 настай Х харуулын даргаа буудсан болох нь тогтоогдоод байгаа юм байна.
Нийгэм