Нийгэм

Батлагдсан тохиолдол 61 боллоо

Батлагдсан тохиолдол 61 боллоо
ХӨСҮТ-д хяналтад байсан 1 хүний давтан шинжилгээнээс коронавирусний халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнуудад шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирусний халдвар илэрч манай улсад батлагдсан тохиолдол 61 боллоо
  БНХАУ-д халдвар сэргэж, дотоодод дэгдэж эхэлсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ.Халдвартын голомт болсон Ухань хотын орон сууцны барилгад халдвар голомтлон тархсан бол өчигдөр Шилан мужийн нэгэн барилгад 8 хүн халдвар авсан нь батлагджээ.  Мөн 22 хоног халдвар бүртгэгдээгүй Хонконгт өчигдөр хоёр тохиолдол бүртгэгдлээ.  
  Олон улсад өчигдөр 84 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 мянган хүн нас баржээ. Нийт тохиолдлын 80 хувь нь Европ тивд бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлын дийлэнх нь шинж тэмдэггүй хэлбэрээс халдвар авчээ.