Нийгэм

ЭМЯ: Covid-19-ийн 885 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

ЭМЯ: Covid-19-ийн 885 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
Өчигдөр (2021.04.12) Covid-19-ийн 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16.603 боллоо. Нийт 13100 хүнд шинжилгээ хийсэн байна. Сүүлийн 24 цагт Covid-19 цар тахалд өртсөн хоёр хүн нас барсан байна. Насны хувьд 20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй аж. 

Улаанбаатар хотод өнгөрсөн хоногт нийт 836, орон нутагт 48 тохиолдол тус тус бүртгэгджээ.