Нийгэм

Хүүхдийн тоглоомын талбайг ХААНА

Хүүхдийн тоглоомын талбайг ХААНА

Коронавируст халдварын тархалтыг бууруулахаар хатуу хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлан арга хэмжээ авч буй ч иргэдийн зүгээс хариуцлага муутай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагын зүгээс сануулж байгаа. Хатуу хөл хорионы хэрэгжилтийг сайжруулах шаардлага байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө /2021.04.20/ УОК-ын дэргэдэх Шуурхай штаб дээр ажиллахдаа явган хүний хөдөлгөөнийг үе шаттайгаар  хязгаарлана хэмээн мэдэгдлээ. Эхний ээлжинд хүн олон цугладаг байршлууд, хүүхдийн тоглоомын талбайг хаах арга хэмжээ авах аж.