Энэ сарын 22-ны өдрийн 13:00 цагт дэлхийн бөө нар Байгаль нуурын төлөө ёслол үйлдэх гэж байна.
Дөрөвдүгээр сарын 22 нь НҮБ-ын Дэлхийн өдөр бөгөөд ёслол цар тахлын улмаас онлайнаар Zoom-ээр явагдах юм.
Ёслолд ОХУ-ын Буриад, Сибирь, Урал, Москва, Хятад, Монгол, Герман, Австрийн бөө нар оролцоно. Мөн Африкийн бөө мөргөлийн тэргүүн Мессана Амадегнато нийт 40 орчим холбоогоо төлөөлөн оролцох болжээ.