Өчигдрөөс /2021.04.19/ тарьж эхэлсэн AstraZeneca вакцины 2 дахь тунг өнөөдөр /2021.04.20/ Нийслэлийн 16,180 албан хаагчийг дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан ажиллаж АstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулахаар төлөвлөөд байна.
Өчигдрийн байдлаар эмч, онцгой байдал, цагдаагийн 13,836 албан хаагчийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөсөн байсан юм.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа тариулсны дараа 21 хоног дотор танд дархлаа тогтох, тэр хооронд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж амны хаалтаа зүүн, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах ёстойг анхааруулан зөвлөөд байгаа.