НҮБ-ын Баруун Азийг хариуцсан нарийн бичгийн дарга Арабын зарим орнууд нийгмийн хамгаалалдаа анхаарахгүй байгааг буруушааж байгаагаа илэрхийлжээ. Коронавирусний цар тахлын улмаас Арабын орнуудын 8,3 сая хүн ядууралд өртөнө гэсэн судалгаа гарсан байна.
Үүний үр дүнд нь 1,9 сая хүн хоол хүнсний хомсдолд орно гэж тэрээр тодотгосон байна. НҮБ-ын Баруун Азийг хариуцсан эдийн засаг, нийгмийн комисс өнгөрсөн хоёрдугаар сард Ойрхи Дорнодын орнуудын Засгийн газрыг тогтвортой бус улс орнуудыг дэмжих бүс нутгийн сан байгуулах санал гаргаж байсан юм. Тэдний гаргасан судалгаагаар Арабын ертөнц коронавирусний улмаас 1,7 сая ажлын байраа алдаж болзошгүй байгаа ажээ.