Нийгэм

Ковид-19 өөр 5058 хүүхэд халдвар авлаа

Ковид-19 өөр 5058 хүүхэд халдвар авлаа

Гадаа дулаарахын хэрээр хүүхэд багачууд гудамж талбайд тоглох нь ихсэв. Тэд халдвар тараагч болоод зогсохгүй хүнд өвчилж байгааг өдөр болгоны ЭМЯ-ны мэдээлэлд анхааруулсаар.

Монголд өчигдрийн /2021.4.21/ байдлаар нийт 25 мянга гаруй хүн Covid-19-ийн халдвар авч, 56 хүн нас бараад байгаа билээ. Эдгээр хүмүүсийн 5058 нь 0-18 насныхан буюу хүүхдүүд ажээ. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь буюу 85 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тодруулбал,

  • Улаанбаатар – 4431 (85 хувь) 
  • Зөөрлөгдсөн – 24 (нэг хувь
  • Аймгууд 603 (14 хувь)
  • Архангай – 54
  • Баянхонгор – 5
  • Булган – 6
  • Говьсүмбэр – 3
  • Дархан – 64
  • Дорноговь – 18
  • Дорнод – 3
  • Дундговь – 8
  • Завхан – 4
  • Орхон – 81
  • Өвөрхангай – 48
  • Сүхбаатар- 30
  • Сэлэнгэ – 85
  • Төв – 145
  • Увс – 1
  • Ховд – 31
  • Хөвсгөл – 11
  • Хэнтий – 6

Харин насны хувьд 0-4 насныхан 23 хувь, 5-9 насныхан 32 хувь, 10-14 насныхан 30 хувь, 15-18 насныхан 13 хувийг эзэлж байна.

  • 0-4 нас 1166 (23 хувь)
  • 5-9 нас 1634 (32 хувь)
  • 10-14 нас 1563 (30 хувь)
  • 15-18 нас 695 (13 хувь)

Covid-19-ийн халдвар авсан хүүхдүүдийн биеийн байдал хүндрэх тохиолдол ч гарч байна. Нас нэмэгдэх тусам хүндэвтэр болон хүнд хэлбэр нэмэгдэж байгаа юм. Тухайлбал,

  • 0-4 насны хүүхдүүдийн 95.7 хувь нь хөнгөн, 4.3 хувь нь хүндэвтэр байна.
  • 5-14 насны хүүхдүүдийн 89.3 хувь нь хөнгөн, 9.2 хувь нь хүндэвтэр, 0.8 хувь нь хүнд байна.
  • Харин  15-24 насныхны 77.9 хувь нь хөнгөн, 15.9 хувь нь хүндэвтэр, 5.4 хувь нь хүнд, 0.8 хувь нь нэн хүнд байгаа юм.

Хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул хүүхдийг гадуур авч явахгүй байх, олон хүнтэй тоглоомын талбайд тоглуулахгүй, олон хүнтэй газарт салхилуулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа билээ. Мөн гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байх шаардлагатай юм.