Нийгэм

Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгоно

Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгоно

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 8-наас иргэн бүрд 300,000 төгрөг олгох шийдвэр гарсан. Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгоно. 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдийн мөнгийг ээжийнх нь бүртгэлтэй данс руу шилжүүлэх тохиргоог Ибаримт аппликэйшнд шинээр нэвтрүүлж асран хамгаалагчийн зөвшөөрлөөр олгож эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 2,704 хүүхдийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн болжээ.

Иргэдийн дансны болон хувийн мэдээлэл зөрж байгаагаас шалтгаалан гүйлгээ цуцлагдаж байгаа. Тиймээс ebarimt.mn болон аппликэйшнээр орж бүртгүүлсэн мэдээлэлээ нягтлахыг зөвлөлөө. 300,000 төгрөгөө өнөөдрийг хүртэл аваагүй байгаа иргэдийн хувьд ebarimt.mn холбоосоор ороод регистрийн дугаар, зурган кодыг бичиж төлөв байдлыг шалгах хэрэгтэй. Ибаримттай холбоотой асуудлыг 1800-1288, 75777507 утасаар асууж болно хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.