Нийгэм

“VERO CELL” 600.000 ТУН ВАКЦИН ИРЛЭЭ

“VERO CELL” 600.000 ТУН ВАКЦИН ИРЛЭЭ
Өчигдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Vero Cell вакциныг хүлээн авлаа. Өмнө нь Монгол улс коронавирусын эсрэг Vero Cell вакциныг 300,000 мянган тун тус бүр бүрээр 2 удаа татан авч вакцинжуулалтад ашиглаад байсан билээ. Харин энэ удаад ийнхүү  600,000 тун Vero Cell вакциныг татан аваад байна.  
 
Нийслэл хотод нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины 2 дахь тунг 4 дүгээр сарын 23 өдрөөс эхлүүлж байна. Өдөрт 60 орчим мянган хүнийг дархлаажуулалтад хамруулна. Тавдугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд бүрэн хамрагдуулж дуусах бол Зургадугаар сарын 10  гэхэд хоёрдугаар тунг вакцинд хамруулах юм. Түүнчлэн 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулах юм. Харин вакцинд хамруулах иргэдэд хороо болон өрхийн эрүүл мэндийн төвөөс хаана, хэзээ вакцинд хамрагдахыг утсаар болон өөрсдийн мэдээллийн сувгаар мэдээлэх аж.

Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах юм.