Хилийн 0168 дугаар анги буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр отрядад алба хааж байсан цэрэг өчигдөр буюу 2021.04.24-ны өдрийн 22:00 цагийн орчимд нас барсан мэдээллээр Хил хамгаалахын ОНХА-ны дарга Д.Энхтайванаас тодруулахад "Өмнөговь аймгаас цэргийн албанд татагдсан, 7-10 хоногийн дараа халагдах байсан 20 настай цэрэг нас барсан. Уг хэргтийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа" гэдгийг хэллээ.
Нийгэм