Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC-261 өдөрлөг өнөөдөр (2021.04.25) зохион байгуулагдлаа. Энэ өдөрлөгийн хүрээнд UFC дэх Монголын цорын ганц тулаанч Д.Батгэрэл АНУ-ын 27 настай тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед 50 секундын дотор хүнд цохилтоор буулган авав.
Харин түүний өрсөлдөгч Кевин UFC холбооны хүрээнд хийсэн хоёр тулаандаа ээлж дараалан ялагдлаа.