Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр 20,000 тун Спутник вакцин хүлээн авч байгааг мэдээллээ.Тэрбээр албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан ОХУ-ын Спутник вакцины эхний ээлжийн 20,000 тунг бид яг одоо хүлээн авч байна. Манай хувийн хэвшлийн зүгээс мөн 20,000 тунг татан аваад байгаа гэжээ.
Мөн Vero Cell вакцины ээлжит 334,400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна хэмээн мэдээллээ.
Спутник вакциныг тээвэрлэн ирж буй онгоц 19:00 цагийн орчимд МИАТ компанийн агаарын хөлгөөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа юм.