Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцуулж байна. Тодруулбал, асаргааны тэтгэмжийг энэ сарын 25-нд олгох бол амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн энэ сарын 25-нд олгоно. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгодог тэтгэмжийг мөн наймдугаар сарын 20-нд олгох ажээ.