Нийгэм

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар болжээ. Үүнийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах аж. Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэхээр болсон байна. Ингэснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний таван жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл бүрдэх юм. Мөн дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрөв хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэхийг Засгийн газраас мэдээллээ.