
Олимпийн таеквондогийн "Таеквондо пүмсэ-2025" УАШТ 2025 оны 02 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 46 байгууллагын 1700 гаруй тамирчид ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ-ын ОУХМ Х.Ариунаа багштай 17 тамирчин амжилттай оролцлоо. Тус тэмцээнээс:
- “B” ангилал буюу хөх, улаан бүсний ангилалд багаараа Гутгаар байр
- “А” ангилал буюу хар бүс, күккивоны дангийн ангилалд Тэргүүн байр
- ОУХМ Х.Ариунаа “Шилдэг эмэгтэй дасгалжуулагч”-аар тус тус тодорч ололт амжилтаар дүүрэн оролцлоо.
Дашрамд дурдахад 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордны 5 тамирчин “Таеквондогийн хар бүсний дангийн шалгалт”-аа амжилттай өгч зэргээ ахиулсан байна.
"Таеквондо Пүмсэ 2025" УАШТ-д амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлсэн Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ-ын нийт баг тамирчдадаа болон ОУХМ Х.Ариунаа багшдаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь илүү их амжилт ялалтыг хүсэн ерөөе!









