Нийгэм

Хөл хориог дахиж сунгахгүй

Хөл хориог дахиж сунгахгүй

УОК-оос тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдийг шат дараатай нээхээр төлөвлөж байна. Хөл хорио дуусахад Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 55 хувь нь 2 дахь тунгаа, 80-90 хувь нь эхний тунгаа хийлгэсэн байна. 

Өчигдөр Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаж, хөл хориог хэлэлцсэн байна. Тус хуралдаанаар хатуу хөл хорионы талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг хэлэлцэж, халдварыг вакцинжуулалт болон халдвар хамгааллаар бууруулахыг ярилцжээ.